УИХ-ын гишүүд, аймаг дүүргийн засаг дарга нар бэлэг тараах ажиллагаа явуулж иргэд,сонгогчдод тал засдаг болоод удаж байна. Цагаан сар эхлэх гэж буйтай холбогдуулан бэлэг тараах ажиллагаагаа хэдийн эхлүүлжээ.Тэд ул боов, архи, тавгийн чихэр, гурил будаа өгч байна. Энэ бол ард түмэн ядуу байгааг сайн мэдэж байгаа хэрэг мөн. Тэдний татварын мөнгөөр бэлэг төдийхөн нэрийдлээр хэдэн юм өгснийгөө буян хийлээ гэж андуурдаг УИХ-ын гишүүд.
Саяхан Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Ахмад настан”-гуудыг хүлээн авч бэлэг тараах үеэр 83 настай буурай амиа алдсан билээ. Олон нийтийг хуурч, доромжилсон бэлэг тараах үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй гэж олон нийт үзэж байгаа бөгөөд нилээдгүй шүүмжлэл дагуулсан дуулиант үйл явдал болсон билээ.
Тэгвэл энэ талаар З.Энхболд “Ерөнхийлөгч Х.Баттулга “Сонгогдсон болон сонгуульд оролцох санаатай бүх хүн хэзээ ч ямар ч хэмжээний бэлэг тараахыг хориглосон” нэмэлтийг сонгуулийн хуульд оруулахаар санаачилна” хэмээн өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ.