Categories
мэдээ спорт

“Ювентус” Италийн цомын тэмцээнд 14 дэх удаагаа түрүүллээ

Италийн хөлбөмбөгийн цомын тэмцээний шигшээд шалгарч үлдсэн “Ювентус”-“Аталанта” багууд өнгөрсөн шөнө тоглож, Турин хотын баг өрсөлдөгчөө 2:1-ээр хожин энэ улирлын хоёр дахь цомоо авчээ. Тэд өмнө нь Италийн Супер цомыг аваад байсан юм.

“Ювентус” Италийн цомыг 14 дэх удаагаа авч, өөрсдийн тогтоосон дээд амжилтаа улам ахиуллаа. Есөн удаа түрүүлсэн “Рома” тэдний ард бичигдэж буй юм.

Хаалгач Жанлуижи Буффон 22 жилийн өмнө “Парма”-д Энрико Кьезатай хамт цом өргөж байсан бол энэ удаа хүү Федериктой нь хамт цом өргөсөн нь содон тохиолдол болов.

“Ювентус” Италийн цомын тэмцээнд 14 дэх удаагаа түрүүллээ

1999 оны ялагч “Парма” баг.

“Ювентус”-ын бас нэгэн тод од Криштиану Роналду Турины багт ирснээсээ хойш тав дахь цом өргөж, “Реал”-аас явсан нь тийм ч буруу байгаагүйг дахин нэг удаа батлав.

Харин “Аталанта” энэ улиралд “Юве”-д хожигдоогүй байсан амжилтаа баталгаажуулж чадсангүй.

Италийн цом

Шигшээ тоглолт

“Аталанта” – “Ювентус” 1:2 (1:1, 0:1)

“Читта-дель-Триколоре” цэнгэлдэх

Гоол:

0:1 – 31 Кулусевски, 1:1 – 41 Малиновский, 1:2 – 73 Кьеза.

“Аталанта” – Голлини, Хатебур (Иличич, 76), Ромеро, Толои (Гимшити, 76), Гозенс (Миранчук, 83), Малиновский (Муриэль, 68), де Рон, Пессина (Пашалич, 68), Фройлер, Паломино, Сапата. ”Ювентус” – Буффон, Кьеллини, Данило, де Лигт, Куадрадо, Рабьо, Бентанкур, Кулусевски (Бонуччи, 83), Маккенни, Кьеза (Дибала, 74), Роналду.

Шар хуудас:

Кьеллини (27), Малиновский (35), де Лигт (41), Ромеро (78), Фройлер (85), де Рон (88), Иличич (89).

Улаан хуудас:

Толои (88).

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *