Categories
мэдээ нийгэм

ЮНЕСКО-гийн “Хөшөө дурсгалт газруудын олон улсын зөвлөл”-ийнхөн Архангай аймагт ажиллажээ

Энэ сарын 14-нөөс 22-ны өдрүүдэд ЮНЕСКО-гийн “Хөшөө дурсгалт газруудын олон улсын зөвлөл”-ийнхөн Архангай аймагт ажиллажээ. Тэд “Буган хөшөө бүхий хүрлийн соёлын цогцолбор дурсгалууд”-ыг дэлхийн өвд бүртгүүлэхтэй холбогдуулан техникийн үнэлгээг хийсэн байна.

Хүрэл зэвсгийн үед хамаарах 1200 гаруй буган чулуун хөшөө Монгол оронд бүртгэгдсэн байдгаас хамгийн томд тооцогдох нь Архангай аймгийн Ихтамир сумын Цацын эрэг, Өндөр-Улаан сумын Их Жаргалантын дурсгалууд ажээ.

Монгол Улс буган чулууны соёлыг дэлхийн өвд бүртгүүлэхээр 2014 онд Дэлхийн Өвийн хороонд нэр дэвшүүлж, тухайн жилдээ “Буган хөшөө бүхий хүрлийн соёлын цогцолбор дурсгалууд” нэрээр ЮНЕСКО-гийн Дэлхийн Өвийн Конвенцийн урьдчилсан жагсаалтад багтжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *