Categories
мэдээ нийгэм

Ю.Батзоригт: Ажилгүй иргэдийн дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлж байна

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал 2018” оны эхний улирлын статистик мэдээг танилцууллаа.

Улсын хэмжээнд энэ хугацаанд 18556 эх амаржиж, 18671 хүүхэд мэндэлсэн нь өмнөх оны мөн үеэс 12,2 хувиар нэмэгджээ. Нас баралт 4342 болж өмнөх оны үеэс 11,4хувиар нэмэгдсэн байна. Нийгмийн даатгалын сангийн орлого 9,2 хувиар өсчээ. 18 түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг өмнөх үеэс 18 хувиар өссөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 0,9 хувиар өссөн нь инфляци өсөхөд нөлөөлсөн зүйлсийн нэг гэдгийг тодотголоо.

-АЖИЛГҮЙ ИРГЭДИЙН 52,5 ХУВЬ НЬ ЭМЭГТЭЙЧҮҮД БАЙНА-

Үндэсний статистикийн хорооны статистикч Ю.Батзоригт “Монгол банкнаас инфляцийг нэг оронтой тоо буюу 10 хувьд барих, 10 хувиас доош барих зорилтот түвшин байдаг. Инфляци нь нэг талдаа мөнгө эдийн засагт эргэлдэж байна. Эдийн засаг идэвхтэй байж, аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа явуулж байна гэдэг нь харагддаг. Нөгөө талдаа инфляцийн эсрэг дефляци явагддаг. Манайд 2014,2015 онд дефляци явагдсан. Эдийн засагт мөнгөний эрэлт багасаад худалдан авах чадвар буурах, иргэдийн гар дээрх мөнгөний хэмжээ буураад ирэхээр дефляци болдог. Хөдөлмөрийн эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2018 оны 3 дугаар сарын эцэст 34,2 мянга болсны, 23,1 (67,6) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэд 23,1 мянга байна. Ажилгүй иргэдийн дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа.

Хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд юу нөлөөлсөн бэ?

Инфляци өсөхөд хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ, төмс хүнсний ногооны бүлгийн үнэ голчлон нөлөөлж байна. Үнэ өсөхөд нийлүүлэлт буураад эрэлт хэвээрээ хадгалагдаж, нийлүүлэлт буурч байхад зах зээлийн үнэ өссөн байгаа. Мөн согтууруулах ундаа болон архины үнэ өсөж байгаатай холбоотой. Тамхины албан татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэдэд очиж байгаа тамхины үнэ өссөн. Тээврийн бүлгийн үнэ дотроо машин, тос тосолгоо шатахуун бүгд ордог. Бараа бүтээгдэхүүний үнэ өссөн тохиолдолд буцаж буурахдаа удаан, бараг буудаггүй гэлээ.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 59,2 тэрбум төгрөгөөр буурчээ. Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 0,5 хувиар буурсан байна. Тайлангийн төгсгөлд статисик мэдээ гаргаснаар нийгэм эдийн засгийн байдлыг тольдхоос гадна бодлого боловсруулагчдад нөлөөлөх гол хүчин зүйл болно” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *