Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Хууль зүйн бодлогын зөвлөхөөрөө Р.Батрагчааг томилжээ.
Уг томилгоотой холбогдуулан Р.Батрагчааг Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн/ШЕЗ/ Гүйцэтгэх нарийн бичгийн даргын ажлаас чөлөөлсөн байна.
Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөхөөр томилогдсон Р.Батрагчаагийн эзэмшсэн боловсрол:
- 1995-1999 онд “Отгонтэнгэр” Их Сургууль, Олон улсын эрх зүйч /бакалавр/
- 2000-2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн магистр
- 2004-2005 онд Их Британийн Нью Коллеж Ноттингам, Өмгөөллийн 6-р шатны дээд курс
- 2008-2009 онд Удирдлагын академи, Төрийн удирдлагын менежмент /диплом/.