Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЕБС, цэцэрлэгийн нэг хүүхдэд улсаас олгох хувьсах зардлын нэмэгдсэн хэмжээ DNN.mn

Боловсролын салбарын үр дүнд суурилсан төсвийн бодлого, төлөвлөлт хэлэлцүүлэг боллоо.

Энэ үеэр Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан “2024 онд боловсролын салбарын төсөв 4.2 их наяд төгрөг болж дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувьд хүрсэн. Тус төсөвт нэг хүүхдийг сургах хувьсах зардлын шинэчлэл багтаж байгаа.

Өмнө нь нэг хүүхдийг сургаж буй хувьсах зардал нь байгууллагыг санхүүжүүлдэг тогтолцоо байсан. Үүнд тодорхой үр дүн, сурлагын ахиц, сургуулийн цэцэрлэгийн орчны ялгааг арилгах санхүүгийн тогтолцоо байгаагүй.

Хувьсах зардлыг нэг байгууллагын цахилгаан дулааны зардал, багшийн цалин гэж ойлгодог байсан.

Харин энэ жилээс эхэлж нэг хүүхдийн хувьсах зардлыг анги бүрээр нь тооцохоор болсон. Анги бүрд үзэж буй хичээлийн агуулга, орчин өөр учраас индексжүүлэх санхүүгийн шинэ тогтолцоонд орж байна” гэв.

ӨМНӨ:

  • Бага ангийн хүүхдийг 910 мянган төгрөг,
  • Дунд ангийн хүүхдийг 950 мянган төгрөг,
  • Ахлах ангийн хүүхдийг 910 мянган төгрөг,
  • Цэцэрлэгийн хүүхдийг нэг сая төгрөгөөр бодож хувьсах зардал олгодог байсан.

ОДОО:

  • Нэгдүгээр анги-1,607,000₮
  • Хоёрдугаар анги-1,616,000₮
  • Гуравдугаар анги-1,576,300₮
  • Дөрөвдүгээр анги-1,743,700₮
  • Тавдугаар анги-1,743,700₮
  • Зургаадугаар анги-2,117,700₮
  • Долдугаар анги-2,224,700₮
  • Наймдугаар анги-2,282,900₮
  • Есдүгээр анги-2,324,200₮
  • Аравдугаар анги-2,250,800₮
  • Арваннэгдүгээр анги-2,352,400₮
  • Арванхоёрдугаар анги-2,386,300₮
  • Цэцэрлэг-2,475,000₮

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *