УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг өнөөдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо “Буянт-Ухаа” спортын ордны гадна талбайд байршуулсан явуулын шинжилгээ авах цэгийн нөхцөл байдалтай танилцаж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.
Улсын Онцгой комиссын шийдвэрээр орон нутаг зорих иргэд зөвхөн хүнс, шатахуун, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, буяны ажил гэсэн хүндэтгэн үзэх шалтгаанаар зорчихыг тусгайлан заасан.
Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд зориулж Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдийн ойролцоо явуулын ПСР шинжилгээний цэг байгуулах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Орон нутаг руу зорих хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг шинжилгээнд хамруулах зорилгоор тус явуулын цэг нь өчигдрөөс эхлэн ажиллаж байгаа ч сайн дураар албан байгууллагын шаардлага, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал зэрэг байршил хамраахгүйгээр иргэд дугаарласан нь иргэдийг чирэгдүүлэх, цаг хугацаа алдах нөхцлийг бүрдүүлсэн байна.
Тиймээс хурандаа Ц.Ганзориг, Хан-Уул дүүргийн “ Буян-Ухаа “спорт цогцолбор, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо техник хяналт, үзлэгийн төвийн гадна талбай, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо “Зунжин” худалдааны төвийн гадна талбайд байршуулсан явуулын гурван цэгт зөвхөн орон нутаг руу хүндэтгэн үзэх шалтгаанаар зорих иргэдээс шинжилгээ авахыг үүрэг болголоо. Орон нутаг руу хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг холбогдох баримт бичиг, зорчих зөвшөөрөл авсны үндсэн дээр шинжилгээнд хамруулна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.