Categories
мэдээ соёл-урлаг

“Явуулын хүн” Москвагийн кино наадамд өрсөлдөнө

“MSC media”-гийн бүтээл “Явуулын хүн” уран сайхны кино ОХУ-ын “MIFF Москвагийн олон улсын кино наадам”-ын уралдааны бүсэд шалгарчээ. Тус киноны найруулагчаар Д.Баярсайхан, продюсероор О.Урантуяа нар ажилласан байна. Гол дүрд нь Н.Ялалт, А.Баярцэцэг, А.Алтантөр нар тоглосон аж. Энэ кинонд арав гаруй жил нутагтаа очоогүй залуу аавынхаа бие муу байгааг дуулаад нутгийн зүг жолоо залсан ч оройтжээ. Хөл хөөр ихтэй нутгийн сайхан төрх гундаж, хүн ардын хөл татарч нутаг нь эзэргүйсэн юм. Аавынх нь оронд аав болсон ахыгаа ирэхэд бэр гуйлгана гэсэн дүүгийн итгэл талаар болж, хайртай бүсгүй нь ахад нь сэтгэл алдарсан тухай өгүүлэх ажээ. Энэхүү киногоор залуус унаган нутгаа орхин хот руу нүүдэлчин ахуй соёлыг хэн тээж өвлүүлэх талаар, үрээ хүлээсэн эцэг эх, нөхрөө харуулдсан эхнэр, аавыгаа санах багачуудын талаар өгүүлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *