Categories
мэдээ нийгэм

Явганаас халтирч гэмтсэн иргэдийн тоо эрс ихэсчээ

ГССҮТ зурган илэрцүүдҮргэлжлэн орсон цасны улмаар халтиргаа, гулгаа ихэссэн. Улмаар явганаас халтирч хөл, гараа хугалсан хүний тоо сүүлийн нэг хоногт 100-д хүрчээ. Ялангуяа, ахмад насны хүмүүс гадаа гудамжинд халтирч унаснаас болж, хөл гар нь их хугарсан байна. Тиймээс гадуур гарахдаа, тун болгоомжтой явахыг ГССҮТ-ийн эмнэлгээс иргэддээ анхааруулж байна.

Мөн өчигдрийн 22 цагийн байдлаар нийтдээ 300 орчим авто ослын дуудлага иржээ. Түүнээс 20 орчим зам хөндлөн гарсан зорчигчийг дайрсан бол, үлдсэн нь гулгаанаас үүсэлтэй автын осол байв. Их цас орсон нь, хот, дүүргийн ажил хэр байгааг шалгаад авлаа. Тэд эхний ахиухан цаснаар шалгалтандаа бүдэрлээ. Уул нь, хот нийслэл, хотын иргэдийн аюулгүй, тайван зорчих асуудлыг хариуцдаг. Тэд албан байгууллагуудыг ч захирдаг журамтай. Албан байгууллага бүр, өмнөх явган хүний талбайгаа цэвэрлэх үүрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *