Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын шинжтэй 463 дуудлага бүртгэгдэж, ослын улмаас найман хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ.
Мөн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 245 зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлсэн гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 5 осол бүртгэгдэж, 5 хүн гэмтсэн.
- Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж 1 хүн гэмтсэн.
Орон нутагт:
- Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж 2 хүн гэмтсэн.
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүүхдийн амь хохирсон байна.
Иймд эцэг, эхчүүд 10 хүртэлх насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явах, хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэх, зориулалтын суудалгүй тохиолдолд суудлыг бүсийг зүүж хэвшүүлэхийг анхаарууллаа.
Мөн жолооч нар байр, хороолол, гэрийнхээ гаднах зогсоол, тоглоомын талбайн ойролцоо тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эхлэх болон зогсохдоо хүүхдүүдэд анхаарал болгоомжтой, хянуур байхыг зөвлөв.