Categories
мэдээ нийгэм

Явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироосон байна

Өчигдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 350 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 282 дуудлага бүртгэгдлээ. Зам тээврийн ослын улмаас 7 хүн хүнд, хөнгөн гэмтэж, 1 хүний амь нас хохирсон. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбэрээр 4 /мөргөлдөх хэлбэрээр гарсан зам тээврийн ослын улмаас 3 хүн гэмтсэн/, үл хөдлөх зүйл мөргөсөн 1, явган зорчигч мөргөсөн 5 /үүнээс 1 хүний амь нас хохирч, 4 хүн гэмтсэн/. Хэргийн газрыг орхин явсан 2 хэрэг, осол бүртгэгдсэн.

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 31 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.

Тухайлбал, ХУД-ийн нутаг Шувуун Фабрикийн замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 54 настай, эрэгтэй А-г мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхин явсан.

Орон нутагт, Архангай аймгийн Цахир сумын нутаг Солонготын даваа гэх газрын шороон замд Kia Granbird маркийн автобус онхолдож, жолооч Б-н амь нас хохирсон.

Хурд ихсэх тусам зам тээврийн осол гарах магадлал, ослоос учирч болох хохирол ихсдэг болохыг замын хөдөлгөнөд оролцогч хэн бүхэн анхаарахыг Замын цагдаагийн албанаас мэдээлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *