Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Явган хүний хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ” гэв

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Улсын Онцгой комиссын Шуурхай штаб дээр ажиллалаа.

Энэ үеэр УОК-ын Шуурхай штабын дарга Ц.Ганзориг “Авто машины хөдөлгөөн цэгцэрсэн. Харин явганы хөдөлгөөн их байна. Хэрэв энэ хэвээрээ их байвал явганы хөдөлгөөнийг хязгаарлах, чангаруулах хүртэл арга хэмжээг үе шаттайгаар авах шаардлага бий.

Хүүхдийн тоглоомын талбай гэх мэт газруудад хүний бөөгнөрөл үүсгэж байна. Хэрэв хүмүүс олноороо цуглаад байвал хаах арга хэмжээ авна. Иргэд зөвхөн гэрийнхээ ойр орчимд л салхилах ёстой” гэлээ.

Түүнчлэн вакцинжуулалтыг дахин эхлүүлэхэд цэгийн тоог нэмэх шаардлагатай тул соёлын төв, үзвэр үйлчилгээний төвүүдийг ашиглах боломжтой гэж үзжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *