Categories
мэдээ нийгэм

Японы зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ худалдан борлуулахаар боллоо

Энэ сарын эхээр Токио хотноо зохион байгуулсан “Монгол-Японы бизнесийн форум”-ын үеэр манай улсын дотоодын ААН Японы зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ худалдан борлуулах гэрээ хийсэн юм. Үүнд:

  • Форумд оролцогч арьсан цүнх, түрийвч үйлдвэрлэгч “Марал Дизайн” ХХК Японы 50 жилийн түүхт “Kawano Japan” компанитай хамтран Япон стандартын дагуу үйлдвэрлэсэн арьсан цүнх, түрийвчийг экспортлохоор тохиролцов.
  • Органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Спирит оф Натур” компани Япон улсын шилдгийн шилдэг органик гоо сайхны бүтээгдэхүүний нэгдсэн худалдааны төвөөр зочилж, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн судалгаа хийсэн төдийгүй өөрийн бүтээгдэхүүний орц найрлагийг Япон Улсын шинжилгээний лабораториор шинжлүүлэхээр боллоо.
  • “Монос” групп өөрийн бүтээгдэхүүнийг Японы зах зээлд худалдан борлуулах гэрээ хийлээ.
  • “ХАА-н бирж” ХХК-ийн Арилжааны хэлтсийн захирал Д.Оюун-Эрдэнэ Японы биржийн хувьчлалыг сонирхогч хөрөнгө оруулалтын компанитай уулзаж, хамтран ажиллах эхний алхам хийлээ.
Монгол Улсаас Японд суугаа ЭСЯ-ны зүгээс цаашид Японы зах зээл дээр Монголын хөнгөн үйлдвэрийн дэд салбаруудыг таниулан сурталчлах ажлыг үе шаттай, төлөвлөгөөтэй зохион байгуулахаар болж, эхний ажлаа ирэх 9 дүгээр сард арьс ширний салбарын байгууллагуудтай уулзалт хийхээр товлоод байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *