Categories
мэдээ нийгэм

Японы сүмогийн холбооны албаны хүмүүс Харүмафүжийг байцааж эхэлжээ

ЗурагНутаг нэгт залуу бөх Таканойва А.Баасандоржийг зодсон гэх хэрэгт холбогдоод буй мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадоржийг Японы Сүмогийн холбооны албаны хүмүүс байцааж эхэллээ гэж “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээлэв.

Сүмогийн холбооны албаны хүмүүс Харүмафүжи Д.Бямбадоржийг өнөө өглөөний 10:00 цагаас Токио хот дахь “Риогокү” ордонд байцааж эхэлсэн байна.

Өнгөрсөн сард Тоттори хотод тойргийн барилдаан хийхээр очоод байхдаа Таканойва А.Баасандоржийг “Өөрөөсөө өндөр цолтой, чансаа өндөр бөхчүүдтэй хүндэтгэлтэй харьцсангүй” гэх шалтгаанаар зодож, хүнд бэртэл учруулсан гэж Харүмафүжийг буруутгаж байгаа билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *