Categories
гадаад мэдээ

Японы шинэ эзэн хаан ширээндээ заларлаа

Япон улсын шинэ эзэн хаан Нарухито хаан ширээнд заларснаа зарлан тунхаглах ёслол боллоо. Ёслол хүндэтгэлийн ажиллагаанд 180 гаруй орны хүндэт зочид оролцжээ. Нарухито тавдугаар сард хаан ширээг залгамжилснаар Рэйвагийн эрин эхэлсэн бөгөөд, тухайн үед ёслоод өнгөрсөн бол өнөөдөр бүрэн хэмжээний ёслол нь болсон юм.

“Үндсэн хуулийн хүрээнд үүргээ гүйцэтгэж, улс үндэстэн, ард түмнийхээ эв нэгдлийн бэлгэдэл байхаа батлан тангараглаж байна” хэмээн 59 настай хаан 2,000 орчим хүндэт зочны өмнө зарлажээ. Нарухитогийн эцэг Акихито нас өндөр болсноос албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болж хаан ширээнээсээ татгалзсан юм. Өнөөдөр орой хүндэт зочдод зориулсан эзэн хааны хүлээн авалт болох бол маргааш өдөр уригдсан язгууртнуудад зориулсан цайны ёслол болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *