Categories
гадаад мэдээ

Японы сайд Украины дүрвэгчдийг эх орондоо авчирчээ DNN.mn

Японы Гадаад Хэргийн сайд Хаяаши Ёшимаса Польш улсад хийсэн айлчлалынхаа дараа Засгийн газрын онгоцоор Польшид байгаа Украинчуудыг эх орондоо авчирсан байна. Тэд мягмар гаригт /2022.04.05/-т Токио хотод хүрэлцэн иржээ.

Гэсэн ч, Оросын цэргүүдийн довтолгооноос зугтсан Украины 20 дүрвэгчийг Япон улс тун болгоомжтой угтан авсан байна.

Япон улсын хувьд ерөнхийдөө жилд олон цагаач, дүрвэгчдээс хэдэн мянган өргөдөл хүлээн авдаг ч хэдхэн хүнд л нааштай хариу өгч, улсдаа хүлээн авдаг. Энэ удаад Украинчуудад үүд хаалгаа нээсэн ч тэднийг дүрвэгсэд гэхээсээ илүү “нүүлгэн шилжүүлж буй иргэд” гэсэн утгаар хүлээн авч байгааг онцоллоо.

Гадаад Хэргийн сайд Польш улсад Украиныг дэмжих зорилгоор олон хоногийн айлчлал хийж байсан юм.

“Япон руу ирэхийг чин сэтгэлээсээ хүссэн Украины цөөн хэдэн хүн байгааг бид олж мэдсэн. Тэдний хувьд зорчих зардал мөнгө олоход бэрхшээлтэй байсан учир бид туслахаар шийдсэн” хэмээн Засгийн газрын өндөр албан тушаалтан Мацүно Хироказү Мацуно хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.

Японы Ерөнхий сайд Кишида Фүмио Кишида өнгөрсөн сард дайнаас дүрвэсэн хүмүүсийг хүлээж авах төлөвлөгөөгөө албан ёсоор зарласны дараа одоогийн байдлаар Япон 404 Украин иргэнийг хүлээн аваад байгаа аж.

Гэсэн ч, тэднийг дүрвэгсэд гэж тооцохгүй, тэдэнд байнгын оршин суух зөвшөөрөл олгохоос өмнө Япон улсад хамгийн багадаа таван жил тус улсад амьдрах эрх олгохоор болжээ. Тэдэнд 90 хоногийн виз олгох аж.

Орос Украинд түрэмгийлэл эхлүүлсэнд Япон эсэргүүцэж, Барууны орнуудаас тавьсан хатуу хоригт нэгдэж, Украин болон хөрш зэргэлдээ орнуудад дахин 100 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн. Киевт дахин 100 сая ам.долларын хандив үзүүлэхээ мэдэгдсэн.

2020 онд Япон улс 4000 орчим дүрвэгчээс ердөө 47 дүрвэгчийн 44-ийг нь хүмүүнлэгийн үндэслэлээр хүлээн авч байсан удаатай. Японы эл үйлдлийг олон хүний эрхийн байгууллагууд Токиог мөргөлдөөнөөс зугтсан хүмүүст туслахын тулд хэтэрхий бага зүйл хийж байна гэж буруутгасаар ирсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *