Энэ сарын 17-19-ний өдрүүдэд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын урилгаар Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима Монголд албан ёсны айлчлал хийнэ.
Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нартай уулзахр гэнэ. Уулзалтын үеэр Монгол, Японы Стратегийн түншлэлийг хоёр талын болон олон улс, бүс нутгийн түвшинд хөгжүүлэхэд хоёр улсын парламент нягт хамтран ажиллах талаар санал солилцох ажээ.
Энэхүү айлчлал Япон Улсын хууль тогтоох дээд байгууллагын удирдлагын түвшинд манай улсад хийгдэж буй анхны айлчлал бөгөөд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаараа онцлог юм.