Categories
гадаад мэдээ

Японы онгоц сураггүй болов

Японы өөрийгөө хамгаалах хүчний “U-125” онгоц радарын дэлгэцнээс гарч, сураггүй алга болсон талаар “NHK” агентлаг мэдээллээ. Зургаан хүний бүрэлдэхүүнтэй уг онгоц өчигдөр 14.35 цагийн үед Кагошима мужийн Коноя цэргийн баазаас хөөрсөн байна. Онгоц 15.36 цагт төв станцаасаа холбоо тасарчээ. Батлан хамгаалах яам уг асуудалд анхаарлаа хандуулан онгоцыг хайх ажиллагаанд 600 гаруй хүнийг дайчилсан байна. “Цаг агаарын таагүй байдал эрэн хайх ажиллагаанд том саад учруулж байна” хэмээн аврах албанаас мэдээлжээ. Мөн нутгийн иргэд Такакума ууланд гал гарч байхыг харсан талаараа албаны хүмүүст уламжилсан байна. Уг мэдээллээс үндэслэн 100 гаруй аврагчийг уул руу илгээсэн болохоо Коноя цэргийн баазын захирагч мэдэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *