Японы парламентын Төлөөлөгчдийн танхимыг татан буулгах Засгийн газрын саналыг эзэн хаан Нарухито ёсоор болгожээ. Ингэснээр бүх нийтийн сонгууль хугацаанаасаа өмнө буюу аравдугаар сарын 31-нд товлогдож байна.
Эрх баригч Либерал ардчилсан намын даргаар сонгогдсон Кишида Фүмио аравдугаар сарын 4 -нд парламентын олонхийн саналаар Японы ерөнхий сайдын албан тушаалд томилогдсон юм. Одоогийн байдлаар Японы парламентын доод танхимын 465 суудлын 305 нь Либерал ардчилсан намын эрх баригч эвсэл болон хамтрагч Комейто намын гишүүдэд оногдож буй.
Тэдний бүрэн эрхийн хугацаа аравдугаар сарын 21 -нд дуусах юм.