Categories
гадаад мэдээ

Японы эзэн хаан суудлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдлээ

Японы эзэн хаан Акихито өмнө нь 2011 оны аймшигт цунами болсноос хойш таван өдрийн дараа ард түмэндээ хандан бичлэг хийн явуулж байжээ. Харин хоёр дахь бичлэгтээ өөрийнхөө хаан ширээнээс буух тухайгаа мэдэгдсэн байна.

Эзэн хаан Акихито эдүгээ 82 настай бөгөөд 1989 онд хаан ширээнд заларч байсан бол одоо нас өндөр болсон эзэн хаан сүүлийн жилүүдэд өөрийн гүйцэтгэх ёстой ёслолын арга хэмжээнүүдэд оролцохдоо алдаа гаргах, ядрах үзэгдэл гарах болжээ. Тиймээс хүсэлтээ илэрхийлэн мэдэгдэл хийсэн байна. Энэ тухай 10 минут орчим ярьсан видео бичлэгийг урьдчилан хийж даваа гарагийн өдрийн 15:00 цагт Эзэн хааны ордны сайтад нийтлэхээр болсон гэнэ.

Эзэн хаан нь олон нийтийн өмнө, гадаадын зочид гийчдийн өмнө цэвэр бэлгэдлийн арга хэмжээнүүдэд оролцох үүрэгтэй байдаг. Энэ удаад сүүлийн 300 орчим жилийн хугацаанд анх удаа эзэн хааныг амьд ахуйд нь сэнтийгээс нь буулгах тухай асуудалтай тулгарч байгаа тул Японы парламент хуульд өөрчлөлт оруулах ёстой боллоо.

Тэрээр хаан ширээнээсээ буувал одоо 56 настай угсаа залгамжлах ханхүү Нарухито болох юм.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *