Японы эзэн хаан Акихито 82 насны босгыг давж эрүүл мэндийн хувьд доройтсон учир өөрийн сэнтийгээ 56 настай том хүү Нарухитодоо шилжүүлэн өгөхөө мэдэгдээд байсан билээ. Тэгвэл тэрбээр өнөөдөр өөрийн шийдвэрийг Японы ард түмэнд уншиж танилцуулж байгаа бичлэгийг телевиз радиогоор дамжуулжээ.
Акихито нь Японы 125 дахь эзэн хаан юм байна. Тэрбээр жилд 250 удаа уулзалтанд орж, 75 удаа гадаадад албан ажлаар явдаг байжээ. Энэхүү шийдвэрээс болж түүний энэ жил хийх байсан 100 гаруй уулзалт цуцлагдсан байна.
О.ӨНӨР