Categories
мэдээ спорт

Японы багтай хоёр дахь тоглолтоо хийлээ

Хэсгийн эхний тоглолтод Хонконгийг 83:79-өөр хожиж, гараагаа амжилттай эхлүүлсэн Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид өнөөдөр Японы багтай хоёр дахь тоглолтоо хийлээ.

Харамсалтай нь, манай баг 35:107 харьцаатайгаар Японы багт хожигдлоо. Эхний тоглолтод багаа хожилд хөтөлсөн М.Булбул энэ удаа 16 оноо авлаа. Маргааш манай баг хэсгийн гурав дахь тоглолтоо Хятадын багтай хийнэ.

Эмэгтэй сагсан бөмбөгчид Японы багт хожигдов

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *