Categories
гадаад мэдээ

​Японд үер бууж, таван сая гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарчээ

Японд үер, хөрсний нуралтын аюул тулгарсанд өрнө өмнөд нутгийн таван сая гаруй иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлага үүсчээ.

Тухайлбал, олон хоног үргэлжилсэн аадар борооноос үүдэлтэй тус үерээс болж Японы засгийн газар өчигдөр/2021.8.14/ Сага, Нагасаки, Фүкүока, Хирошима хотуудын нэг сая иргэнд тавдугаар буюу хамгийн өндөр түвшний сэрэмжлүүлэг, түүнчлэн өөр 17 хотын дөрвөн сая гаруй иргэнд дөрөвдүгээр буюу дараагийн түвшний сэрэмжлүүлэг зарлаж, нүүлгэн шилжүүлэх тушаал гаргажээ.

Японы цаг уурын хүрээлэнгийн мэдээлснээр ширүүн бороо дор хаяж долоо хоног үргэлжлэн орох төлөвтэй байгаа гэнэ.

Гамшигт өртсөн хотуудаас илгээсэн зургуудыг харвал, иргэд эд зүйлс, хүүхдүүдээ тэврэн гуяар татсан өндөр усан дундуур нүүж байх аж. Түүнчлэн гал сөнөөгч болон бусад онцгой байдлын яаралтай тусламжийн ажилтнууд гацсан иргэдэд завиар хүрч, аюулгүй газарт хүргэж байгаа гэнэ.

Үерээс болж олон зам сүйдэж, ашиглах аргагүй болжээ. Тухайлбал, өмнөд нутгийн Күюшү аралд өчигдөр/2021.8.14/ үерийн түвшин цаг тутамд 40 мм нэмэгдсэн бол, өнөөдөр/2021.8.15/ өглөө гэхэд дахин 250 мм нэмэгдэж болзошгүй байгаа аж.

Харин Нагасаки хотод хөрсний нурангид айлууд дарагдсанаас болж, нэг эмэгтэй нас барж, нөхөр, охин нь олдоогүй байна. Тус хотод нийт 150 гаруй цэрэг, цагдаа, гал сөнөөгч нар хүч нэмэгдүүлэн аврах ажиллагаанд оролцож байгаа гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *