Categories
мэдээ нийгэм

Японд суралцах инженерүүд батламжаа гардаж авлаа

Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, багшлах боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчныг шинэчлэх, чанарыг сайжруулах зорилгоор Монгол Улсын БСШУЯам, Японы Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 1000 инженер бэлтгэх “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Одоогоор ШУТИС дээр 1.5 жилийн хугацаатай Коосэн сургуулийн бэлтгэл анги нийт 46 оюутантайгаар хичээллэж байгаа юм.

Энэ удаад инженерийн чиглэлийн (1) магистр, доктор, зэргийн бус сургалтаар Япон Улсын их дээд сургуульд суралцах 7 багш, судлаачид,(2) Коосэн сургалтын хөтөлбөрөөр техник мэргэжлийн Коосэн сургуульд шууд элсэн суралцах 6 оюутан нийт 13 оюутан, багш нарт БСШУ-ны Сайд Л.Гантөмөр Японд суралцах батламжийг нь гардуулж өглөө.

Магистр, доктор, зэргийн бус сургалтад хамрагдах нийт 7 багш, судлаачдыг Японы талын хүлээн авах их, дээд сургуулиуд болон ЖАЙКА байгууллагаас тавьсан шаардлага, МУИС болон ШУТИС-ийн тэргүүлэх судалгааны чиглэл, Япон Англи хэлний мэдлэгийг харгалзан сонгон шалгаруулжээ.

БСШУ-ны Сайдын 2014 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн А/466 тоот тушаалаар доорхи нэр бүхий долоон хүнийг Япон Улсын их сургуульд магистр, доктор, зэргийн бус сургалтад суралцуулахаар батлажээ. Үүнд, Д.Нарантогтох, О.Банзрагчгарав, М.Долгормаа, Н.Гомбосүрэн, Д.Нарантуяа, О.Энхцолмон, П.Нэмэхбаяр нар багтсан байна.

БСШУ-ны Сайдын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/486 тоот тушаалаар Япон Улсын Коосэн сургуульд шууд элсүүлэн суралцуулахаар зургаан оюутныг сонгожээ. Үүнд, Э.Хангай, Б.Цогтбаатар, Л.Ганбат, Г.Батцогт, О. Батбанди, А.Содномдорж шалгарсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *