Япон улсад 5-11 насны хүүхдүүдийг ирэх гуравдугаар сараас эхлэн вакцинд хамруулах төлөвтэй байгаа талаар тус улсын Засгийн газраас мэдээллээ.
Одоогийн байдлаар дээрх насны хүүхдүүдэд вакцин хийх зөвшөөрөл хараахан олгогдоогүй байгаа юм. Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Хироказу Мацуно мэдээлснээр, коронавирусний 18 сая тун вакциныг АНУ-ын Модерна компаниас худалдан авсны дараа вакцинжуулалтыг эхлүүлэх ажээ.
Тэрбээр, “хэрвээ эрүүл мэндийн холбогдох байгууллага, мэргэжилтнүүдийн зөвшөөрөл гарсан тохиолдолд бид ирэх 3 дугаар сараас вакцинжуулалтыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Учир нь вакцин 2 дугаар сарын сүүлч гэхэд Японд ирэх төлөвтэй байна” гэжээ.
Японы Засгийн газрын зүгээс саяхан коронавирусний эсрэг нэн яаралтай авч хэрэгжүүлэх цуврал арга хэмжээгээ танилцуулсан юм. Мөн 12-оос доош насны хүүхдүүдийг вакцинжуулах асуудлыг мэргэжилтнүүд хэлэлцэх болно гэж мэдэгджээ.