Японы хоёр мужид тухайлбал, Ниигата, Аоморид
шувууны ханиад дэгдсэнтэй холбогдуулан 300 мянган шувуу устгахаар болжээ. Киодо
агентлагийн мэдээлснээр шувууны аж ахуйнуудад хийсэн шинжилгээгээр Н5N8 вирусийн
халдвар илэрсэн тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч эхэлсэн байна. Японы Сайд
нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга энэ талаар мэдээлжээ. Урьд
нь дээрх өвчний халдвар Дани, Швед, Герман, Финланд, Польш, Өмнөд Солонгос болон
бусад улсад гарч байв.