Японы нийслэл Токио хот 2025 оны дөрөвдүгээр сараас эхлэн баригдах орон сууцны ихэнх байшин барилга заавал нарны эрчим хүчний эх үүсвэртэй баригдах зохицуулалтыг тус хотын иргэдийн хурал батлав.ИнгэснээрТокио хотод үйл ажиллагаа явуулж буй барилгын хамгийн том 50 компани 2,000 метр квадрат хүртэл талбайтай айл өрхийн орон сууцыг зах зээлд нийлүүлэхдээ заавал сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээр тоноглосон байх журамтай болж байна.
Токио хотын захирагч Юрико Койке одоогоор тус хотын нийт байшин барилгуудын ердөө 4 хувьд нарны эрчим хүчний хавтангуудыг суурилуулах боломжтой байгааг мэдэгдэж байсан бөгөөд нийслэл хот 2030 он гэхэд ялгаруулдаг хүлэмжийн хийн хэмжээгээ 2000 оны түвшнээс хоёр дахин бууруулах зорилготой байгаа юм.
Япон улс нь манай гарагийн тав дахь том хүлэмжийн хий үйлдвэрлэгч бөгөөд 2050 он гэхэд үүнийгээ “тэглэх”-ээр төлөвлөн ажиллаж байна.
Г.АМАРСАНАА