Categories
мэдээ нийгэм

​​​ Япон улсын буцалтгүй тусламжаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын сургуулийг тохижуулна

Япон Улсын Засгийн газрын “Соёлын Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хүрээнд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд “Мэргэд лаборатори сургуулийн япон хэлний ангийг засварлах төсөл” хэрэгжихээр боллоо.

Өнөөдөр Японы ЭСЯ-нд болсон ёслолын арга хэмжээний үеэр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши, Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж нар төслийн гэрээнд гарын үсэг зурав.

Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж “Энэ удаагийн Японы дэмжлэг нь япон хэл сурч буй Мэргэд лаборатори сургуулийн сурагчдын суралцах орчныг сайжруулаад зогсохгүй Өвөрхангай аймгийн боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмрээ оруулж буйд талархал илэрхийлье” хэмээсэн юм.

Мэргэд лаборатори сургууль нь 1998 онд байгуулагдсанаас хойш 22 жилийн хугацаанд сурагчдад япон хэлийг зааж сургахын хамт япон хэлний түвшин тогтоох шалгалт авч буй аж.

Энэ удаагийн тусламжаар япон хэлний ангийг засварлан бүрэн тохижуулахаас гадна компьютер, принтер зэрэг мэдээлэл, технологийн тоног төхөөрөмж нийлүүлж сургалт явуулах орчин, нөхцөлийг сайжруулах юм байна. Уг төслийн нийт өртөг 120 сая төгрөг бөгөөд зургаан сар хэрэгжих тухай Японы Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *