Categories
гадаад мэдээ цаг-үе

Япон улс иргэддээ яаралтай хоргодох байранд орохыг анхааруулав DNN.mn

Өнөөдөр өглөө Японы засгийн газар “яаралтай хоргодох байранд орох”-ыг иргэддээ анхааруулсан нь ховор үзэгдэл байлаа.

Энэ нь Умард Солонгосын дэглэм тус улсын нутаг дэвсгэрийг чиглүүлэн пуужин харвасантай холбоотой түгшүүрийн дохио байв.

Орон нутгийн цагаар өглөөний 7:27 цагт Умард Солонгосын зүгээс пуужин харвасныг Японы ерөнхий сайдын алба сошиал хуудсандаа анх мэдээлжээ.

Үүнтэй зэрэгцэн Хоккайдо, Аомори мужийн иргэдэд аюулгүй газар толгой хоргодохыг албаныхан анхааруулсан байна.

Энэ үеэр бас Токио дахь АНУ-ын элчин сайдын яам нутаг нэгтнүүддээ анхаарал болгоомжтой байхыг зөвлөсөн юм.

Харин 15 минутын дараа пуужин Японы арлуудын дээгүүр өнгөрч, Номхон далайн усанд унасныг мэдээлжээ.

Сүүлийн 10 өдрийн дотор Умард Солонгос тав дахь пуужингаа туршсан нь энэ юм. Энэ онд тус улс нийтдээ 23 удаа баллистик болон бусад төрлийн пуужинг харваж, туршжээ.

Японы эрх баригчдын өнөөдөр зарласан түгшүүр сүүлийн таван жилийн хугацааны анхны тохиолдол юм байна.

Эх сурвалж: Business Insider

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *