ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……………….
НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Манай улс 1926 онд хоёр сая 500 мянган ямаа тоолуулж байжээ. 1990 хүртэл энэ тоо олигтой дээшлээгүй бөгөөд хамгийн ихдээ таван саяд дөхөж байсан. Одоо хэдийнэ хорин сая гараад байгаа. Ямааны огцом өсөлт дэлхийн дулаарал хуурайшилттай ядахад яг давхцсан. Тэгэхээр бэлчээрийн доройтол юунаас болчихов гэдэг дээр маргаан гараад байна.
ХОЁР. ДЭЛХИЙН ЯМАА
825 сая ямаа тоологдлоо. Үүнээс Хятад 161, Энэтхэг 124, Арабын орнуудад бусад нь. Монгол Улс таваас зургаад яваа. Ямаа нь эрс өсч яваа орон гэвэл Бутан, Хойд Солонгос, Монгол гурав. Аравчууд гахай, энэтхэг, пакистан, бенгалчууд шашнаасаа шалтгаалж үхрийн мах иддэггүй тул арга буюу ямаа тэжээдэг учиртай. Бид маханд нь бус ноолуурыг нь зарах гэж өсгөв. Ноолууран цамцыг хамгийн ихээр худалдан авдаг орон бол Итали юм. Сүүлийн үед америкчууд их сонирхох болоод байгаа. Тэд уржнан 500 сая долларын наймааг Хятадтай хийжээ. Хятад цамц 32 долларын дундаж үнэтэй. Одоо зах зээлд хямдавтар, ноолуур оролцсон бөс бараа бүхий бүтээгдэхүүн илүү жин дарах хандлагатай гэдэг. Энэ нь дундаж амьдралтай хү- мүүст зориулсан нийлүүлэлт ажээ. Махны хувьд Австрали улс гол экспортлогч бөгөөд дэлхийн олон орон ямааны махыг өргөнөөр хэрэглэж байна. Ямаа бэлчээрийг сорчлон иддэг учир мах нь витамин ихтэй, сувиллын чанартай гэлцдэг болжээ. Сэрүүн чанарын, ядаргаанд оруулдаг гэсэн манайхны уламжлал худлаа болох нь нотлогдсон гэнэ. Гадуур ямааны мах хайсан улс орон зөндөө.Тэгэхээр сүү нь бүр чанарлаг болж таарлаа. Япончууд эхийн сүүг орлуулан хүүхдэд уулгаж хэвшээд байгаа гэнэ. Тэд Монголоос ноолуур бус сүүг нь илүүтэй сонирхдог юм билээ. Ер нь улс орнуудын эрх баригчид тухайн орондоо ямаан сүргийг дэмжих бодлого бариад эхэлбэл энэ төрлийн бизнес эрхлэх хүмүүс хаа сайгүй бий. Яагаад гэвэл түүний мах, сүү, арьс, үс нь эрүүл ахуйн талаасаа өргөн хэрэглээний бүтээгдэхүүн юм. Гэхдээ цөлжилт бүхий газарт бэлчиж буй ямаа бол хулгана хүртэл барьж иддэг тул хогийн сав л гэсэн үг.
ГУРАВ. ЦӨЛЖИЛТ
Дэлхий дээр байгаль орчны олон таагүй байдлаас болж хүн амьтан нутгаа орхин дайжиж байгаа. Энэ дундаа цөлжилт гол байрыг эзэлдэг. Хуурай газрын 30 хувь нь цөл болчихлоо. Тэндээс 135 сая хүн орох байх газаргүй болон дүрвэв. Уур амьсгал нь атаархам Европ тивд гэхэд Испани орон эрчимтэй цөлж өөд эхэлсэн. Испанийн урдуур байдаг Хойд Африкийн орнууд улам л аймаар болоод байна. Угаасаа тэнд бий болсон Сахарын цөлийг энд дурдааг үй. Сахарт аль дээр үед долоон мянган жилийн тэртээгээс мал аж ахуй хөгжүүлж байсан уламжлалтай. Одоо ч Бербер хэмээх нүүдэлч малчид цөлийн захаар аж төрсөөр буй. Тунис, Алжир, Марокко зэрэг Хойд Африкийн орнуудыг Сахарын цөл улам бүр эзэлсээр байгааг берберчүү- дийн ямаатай холбодог. Тэнд “Ямааны ул мөр” гэсэн судалгаа бас хийгдсэн юм. Монголыг бодвол цөөхөн ямаатай л даа. Тунис сая гаран, Алжирт дөрвөн сая, магребчүүд зургаан сая ямаатай атал ийн ад шоо болжээ. Хятадын тухайд бол өөр. Дундад улсын 27 хувь цөлжл өө. Тэрний ихэнх нь Өвөр Монгол. 1980-аад оноос энд хувьчлал явагдаж Хөлөнбуйрын Баянтынх гэхэд л 3400 малтай болоод авсан чинь хэдхэн жилийн дараа модоо барьжээ. Яагаад гээд судалтал бэлчээрээ хашаажуулааг үй тул орчноо цөлжүүлсэн гэх дүгнэлт хийсэн байна. Өвөр Монгол 80 сая малтай, малаасаа 10 миллиард юанийн ашиг олсон. Зэргэлдээх хашаа хэрэм болсон Шандун муж бас 80 сая малтай. Тэд 60 миллиард юань олжээ. Шандуныхан сая саяар үхрийн наймаа хийдэг бол өвөрл өгчид ноолуураа самнана. Европ, Америкт ямаа бараг тэжээхгүй. Австрали улсад анхны колончлогчид тэжээвэр ямаагаа алдсанаас одоо 2.6 сая зэрлэг ямаатай болсон. Үүнийг устгах ажил ид өрнөж байна. Японы өмнөд арлууд дээр алдуул ямаа өссөн байсныг саявтар судлаад устгах нь зөв гэж шийджээ.
ДӨРӨВ. МОНГОЛЫН ГАН, ЦӨЛИЙН ТУХАЙД
Африк дахь Сахарын цө- лийн өмнөд төгсгөлд Сахел гэх хээрийн зурвас оршдог. Халуун орны ширэнгэ байх уг бүслүүрт үүсээд байгаа цөлжилтийг Жуль Чарней нар судалж таамаглал дэвшүүлжээ. Ган яагаад үүсээд байна вэ. Хажууд элсэн цөл байгаа учраас уу. Бороо орохоо больсноор хөрс муудсан уу. Тэгвэл яагаад хур тунадас орохоо байв гэсэн олон асуултын хариуг олох гэж чармайжээ. Энэ бүгдэд уул уурхай, ой модны зохисгүй ашиглалт гэх мэтийн хүний хүчин зүйлсийн олон буруутай үйлдэл нөлөөлөөд байгааг үгүйсгээгүй. Үүн дотроос бэлчээрийн даац хэтрэх явдал гадаргын албедогийн хэмжээг 30 хүртэл хувь өөрчилдгийг баталжээ. Хөрсөн дээрх ургамал багассанаас гадаргын гүн хуурайшна. Хуурай хөрс нарны зохилт цацрагийг шингээж чадахаа болино. Улмаар амархан хөрч бээрэг болох тул олон ургамал амьдрах нөхцөлгүй болно. Агаар мандалд энэ нь нөлөөлж байнгын цэлмэг, үүлгүй өдрүүдийг бий болгон уур амьсгалын эргэх холбоог тасалж орхидог аж. Сахел дахь нөхцөл байдал манайтай тун төстэй байсан тул Монголын бэлчээрийг судалж үзсэн юм. Манай ихэнх нутагт байгалийн өөрийнх нь нөхөн сэргээх чадавхиас хэтэрсэн олон мал байна гэсэн дүн гараад байгаа. Цөлжилтийн шинж тэмдэг нь андашгүй. Нэгэн жигдийн ургамал найгасан газар нэг л мэдэхэд хотгор гүдгэрийн өө сэв арилж, толийж мөлийн, энд тэндээ халцраад эхэлнэ. Багахан газарт байгалийн янз бүрийн бүслүүрийн төрх зэрэгцэн, говь хангай хосолсон ч юм шиг байх нь яруу найрагт уянгалаг авч, ачир дээрээ байгаль эмх замбараагаа алдаж эхэлж буй нь тэр. Судалгаанаас үзэхэд манай нийт нутгийн 90 хувьд ган тохиолддог болсон ба 78 хувь нь цөлжихөд бэлэн болжээ. Бүр цөл болчихсон нь 21 хувь, говь ангилалд 19 хувь нь хамрагддаг. Нийт 41.3 хувь нь говь цөл болсон нутагт бид аж төрж сууна. Хориод жилийн өмнө жилдээ арав гаран удаа шороон шуурга тавьдаг байсан бол одоо гучаас дөчин удаа шороон шуурга болж байгааг доктор Д.Жүгдэр тэмдэглэжээ. Д.Аваадорж нарын Сүхбаатар аймагт хийсэн судалгаагаар бэлчээрийн худагт 1-3 км, багийн худагт 3-5 км, сумын төвд 5-10 км, аймгийн төвд 20-30 км радиус бүхий талбай цөлжилтөд өртд өг болсон. Манай оронд ургамал ургах үргэлжлэх хугацаа хангайд 108 хоног, говьд 183 хоног байдаг. 365 хоногоос энэ өдрүүдийг хасахаар хангайд гэхэд 200 гаран хоног нөхөн сэргээх нөхцөлгүй орчинд малаа бэлчээж байна.
Ийм нөхцөлд 100 га талбайд малыг хонин сүргийн тоо толгойд шилжүүлснээр 43.5 хонь бэлчих даацтай юм байна л даа. С.Цэрэндаш нарын эрдэмтэд тооцсоноор бол манайх өвөл, хавартаа 50 сая, зун, намарт 87сая хонь бэлчих даац бүхий нутагтай гэжээ. Одоо манай мал хонин толгойд шилжүүлснээр 70 саяыг хол даваад явчихлаа. Цаг хугацааны хувьд хавар дөнгөж эхэлж байна. Даацаас хэтэрсэн бусад мал пин саравч дотор юм уу нуруулдаастай өвсөн дунд тарвалзаж яваа биш шүү дээ.
ТАВ. БЭЛЧИЖ ЯВАА ЯМАА
Нэгэн баттай жишээ бол эртний Грек ямааг дагнан үржүүлж байгаад ой модгүй болсон гэдэг. Ямаа амьдрах чадвар сайтай амьтан. Өл залгахын тулд 545 янзын өвс идэж чадаж байхад үхэр дөнгөж 300 гаранхан зүйл ургамал сонгожээ. Өдөр бүр 7-8 кг өвс идэж, 4-5 литр ус уудаг. Үхэр адуу ийм хүнсээр таргалдаггүй юм гэхэд амьд онд орчихдог. Ямаа байгальд хадаргаатай нь ургамалд увайгүй ханддаг аж. Хавар хамгийн эхний нялх ногоог сорчилдог бол яваандаа ургамал ховордоод ирэхээр үндсийг нь малтаад суга татдаг. Хэрэв ямааг өсгөх зайлшгүй шаардлага байгаа бол заавал сэрх болтол нь олон жил амьдруулж нүглийг нь арвижуулахаас өмнө тө- хөөрөх нь зүйтэй. Борлон, ухна хоёрын идсэн уусан хэмжээ таваас арав дахин илүү зөрүүтэй атлаа авах мах нь хэдхэн кг, самнах ноолуур хэдхэн граммын зөрүүтэй. Тийм учраас гадаадын малчид хонь, ямаа, үхрийг хоёр наснаас нэг их хэтрүүлэлгүй идшинд явуулаад бизнесийн эргэлтээ түргэсгээд байгаа юм. Бас нэг судалгаанд бүдүүн ямааны ноолуур бүдүүн ширхэгтэй болчихдог, түүнээ дагаад үнэ буурдаг тухай баримт байна. Ямаа асга хад бүхий нүцгэн уулс, цөлд амьдрах зохилдлогоотой амьтан. Манайд ямаа өсгөх тааламжит газар бол Алтайн нуруу юм. Тэнд яаж ийж байгаад үндэс малтаад ч болов бэлчээрлэж тарга тэвээргэ авдаг. Говийн ургамлын ургах хугацаа урт, үндэс нь хөрснөөс доош их гүнд байх тул эндхийн ургамал бүрийг суга татаж чаддагг үй. Хүйтэн хошуутай гэгддэг энэ мал өөрийн эзэмшил бүсээ тогтоохын тулд Грект болсон явдал лугаа ойт хээрийг цөлжүүлж бусад өрсөлд өгчөө зайлуулдаг биологийн зохилдлогоотой. Ган зудыг тооцохгүйгээр ойрын дөрвөн жилд манай орны ямааны тоо 26 саяд хүрч мэдэхээр байна. Үүнээс багагүй хувь нь хангай ой бүхий нутагт ногдох нь тодорхой. Хэд хэдэн бэлчээрт хашаажуулалт хийгээд туршиж үзэхэд малын хөл хү- рээгүй хашаатай газар дахь ургамлын хэмжээ хоёр дахин илүү өндөр байна. Харин арван жилийн өмнөхөөсөө үл ялиг л ургац муу байгаа нь ажиглагдлаа. Тэгэхээр дэлхийн цаг уурын нөлөө байх нь байгаа боловч бэлчээрийн даац хэтэрснээс байгаль орчин илүү доройтсон нь өөр олон тандалтаас харж болно. Математик аргачлалаар тооцож үзэхэд нэг ямаанд ногдох бэлчээрийн хэмжээ нь түүний бүтэн жил идэх өвсн өөс гурав дахин их идэх хэмжээтэй тэнцүү байвал болж байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Хэрэв ийм байдлаар ямааны тоо толгойг зохицуулж чадахгүй бол “цөлжиж байна” гэдэг яриа бодит зүйл болон хувирна. Нэгэнт цөлжчих юм бол говь цөл бүхий энэ оронд дасан зохицож амьдрах дараагийн аргыг эрэлхийлэх нь зүйтэй болов уу. Монголын хөдөө нутаг дахь 180 орчим мянган өрх айл цөлжсөн орчинд дасан зохицож, амьдралаа дээшлүүлэх арга замыг “тогтвортой хөгжил” гэгдээд байгаа нэр томъёоноос хайх байх. Энэ нь дэлхий даяар яригдаад байгаа тусдаа сэдэв юм. (Б.Баясгалан, Р.Мижиддорж нарын “Ямааны тоо толгой ба ургамлан бүрх үүлийн хамаарал, цаашдын хандлага, авах арга хэмжээний зөвлөмж” номоос)
Ж.ГАНГАА