-ТЭД ӨЛСГӨЛӨН
ЗАРЛААД ХОЁР ХОНОЖ БАЙГАА АЖ-
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр хорих
ангид 80 орчим хоригдол өлсгөлөн зарласан байна. Тэд “Монгол Улсын ямар ч хуулинд
байхгүй “Ялгааны” шорон 409 дүгээр хорих
ангид бий боллоо. Энд хоригдлуудыг мөнгөтэй мөнгөгүй хэмээн ялгаж, хуулийн хугацаа
нь болсон зарим хоригдлын дэглэмийг бууруулахгүй, магадланд оруулахгүй байна”
хэмээн ийнхүү өлсгөлөн зарлаж буй гэнэ. Мөн “Махны үйлдвэрүүдийн муудсан, өмхий
үнэртэй махаар хоол хийж өгч байна. Энэ бүхнээ зогсоо гэх мэтээр
хорихын удирдлагуудад асуудлыг тавьж байгаа аж. Хоригдлууд
өлсгөлөн зарлах болсон дээрх шалтгаанаа хорих ангийн удирдлагууд хүний
эрхийг зөрчиж байна хэмээн үзэж буй аж. Тэд өлсгөлөн зарлаад хоёр хонож буй тул өнгөрсөн мягмар гаригийн орой Шүүхийн шийдвэр
гүйцэтгэх ерөнхий газрын Тусгай бүлгийнхэн тус хорих ангийн гаднах байдлыг хамгаалалтад
авчээ.
Өлсгөлөн зарлаж буй дээрх 80 орчим хоригдлыг өнгөрсөн оны сүүлээр бусад хорих ангиудаас татаж авчирсан байна. Нэг
үгээр хэлбэл 2013 оны арванхоёрдугаар сарын 30-нд 409 дүгээр хорих ангид авчирчээ. Хоригдлуудын дийлэнх нь 5-25 жилийн ялаар шийтгүүлсэн
хүмүүс гэнэ. Тэд өмнө нь хоригдож байсан хорих ангийнхаа удирдлагуудын тушаал шийдвэрийг
эсэргүүцэн, хэл ам таталдаг байсан
гэдгийг эх сурвалж хэлж буй юм. Хэл ам таталдаг, бусдыгаа бас захирах гээд
байдаг хорих ангийн болохгүй хүмүүсийг авчирч тус хорих ангид хорьж буй гэх мэдээллийг
ч өглөө. Энэ талаар тус хорих ангийн нэрээ нууцлахыг хүссэн нэгэн хүн дараахь зүйлийг
ярьсан юм.
шоронтой боллоо хэмээн хоригдлууд өлсгөлөн зарласан гэх мэдээллийг авлаа. “Ялгааны”
гэдэг нь ямар учиртай юм бэ?
-Өмнө нь Эмэгтэйчүүдийн хорих анги байсан газар Тоосгоны гэх тодотголтой
409 дүгээр хорих анги ирээд удаж байна. Баянзүрх дүүргийн тээврийн товчооны цаана
энэ хорих анги байрладаг. Энд хоригдлуудын эрх зөрчигдөж буй нь үнэн. Нэг л өдөр
80 орчим хүн авчирсан. Хорихын зоон дотор тэднийг тусад нь байлгадаг. Нар салхинд
гаргадаггүй. Үүнээс болоод хоригдлууд их бухимдах болсон. Учир нь тэд хорих анги
дотор хоригдлуудыг хоёр хувааж ялгаж байна. Шүүхийн шийдвэрийн хүрээнд эдлэх
ёстой ялаа тусгай дэг жаягийн дор эдлэх учиртай ч бусад хоригдлуудын адил хуулийн дагуу магадланд орж дэглэм буурах эрхтэй
гэж үзэж байгаа.Тиймээс эсэргүүцлээ илэрхийлж буй.
-Тэд
өлсгөлөн зарлаж, хоол идэхгүй байгаа юм уу?
-Идэхгүй байгаа. Хоёр хонож байна. Хоригдлуудын хоолыг өмхий үнэртэй махаар хийдэг. Нэг үгээр хэлбэл
махны үйлдвэрүүд үлдэгдэл, цөвдөл махаа
машиндаж гахай нохойнд өгдөг. Тэр махаар хоригдлуудад хоол хийж өгөх болсон.
Мөн энэ хоригдлууд дунд ялаа 50 хувь эдэлсэн хүмүүс ч цөөнгүй бий. Тэдний зарим
нь дэглэм буурах ёстой. Хорих ангийнхан энэ
80 хүний асуудлыг тоож авч хэлэлцдэггүй. Тийм учир ялгааны шорон 409 дүгээр хорих
ангид бий боллоо хэмээн өлсгөлөн зарлах болсон.
-Тэднийг
яагаад тусад нь байлгадаг юм бэ?
-Мэдэхгүй анхнаасаа ийм л байсаар ирсэн.
-Чанга
дэглэмтэй юм уу?
-Чанга. Гэхдээ онцгой дэглэмтэй мэт хоригдлуудад ханддаг. Тэгсэн
атлаа тэднээр хоригдож буй өрөө тасалгааг
нь тохижуул гээд ар гэрээс нь байнга мөнгө авдаг. Хоол нь муу болохоор ар гэрийнхнээсээ хоолны материал авчруулдаг. Тэд
өрөө тасалгаагаа 300 мянгаас хоёр сая төгрөгөөр
тохижуулсан нь ч бий.
-409
дүгээр хорих ангид хэдэн хоригдол байдаг юм бэ?
-Энэ ангийн үндсэн хоригдол
нь 300 орчим. Тусад нь хорьж буй 80 орчим хүнийг нэмвэл 380 болох юм.
-Тэд
яг ямар хэрэг үйлдээд орсон хүмүүс вэ?
-Хулгай, хүчин, танхай, хүн амины хэргээр ял шийтгүүлсэн хүмүүс
байгаа.
-Хоригдлуудад хорих ангийн удирдлагууд ялгаатай хандаж байна
гэдгийг яаж мэдсэн хэрэг вэ?
-Энд мөнгөтэй хүнд өөр үйлчилдэг. Мөнгөгүй хүнд бас өөр. Түүнээс
шалтгаалж магадланд орон дэглэм буурах асуудлыг нь хэлэлцдэг. Тухайлбал энд
Онцгой байдлын дарга асан генерал П.Даш бий. Түүнийг гүний худгийн сахиул нэрээр
гадаа чөлөөтэй явуулдаг. “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн асан А.Гүр-Аранзыг хугацаанаас
өмнө магадлангаар суллуулах гээд аваад явж байна. Бас МИАТ-ээр их хэмжээний мөнгө
угаасан хэрэгт холбогдож ял авсан Батсуурь гэдэг хүнийг гүний худгийн сахиул
гээд хорих зооноос гадуур байлгадаг. Үнэхээр гүний худгийн сахиул гэдгийг хэн
мэдэх билээ. Хорих ангийн зооноос гадуур юу хийж явдаг юм мэдэхгүй. Гэтэл хугацаа
нь болсон хоригдлын асуудлыг хэн ч тоодоггүй. Тийм болохоор хугацаанаасаа өмнө энд
магадлангаар орох асуудал бараг орхигдоод байгаа юм.
Хоригдлууд ар гэрийнхнээрээ дамжуулан энэ асуудлаар Хүний эрхийн
комисст хандсан байна. Хүний эрхийн үндэсний комиссынхон хариуд нь “Албан ёсоор
өргөдөл гомдол гаргаад, хэн яаж хохироод буй талаар нэр устай нь бичээд ир” гэсэн ажээ.
Хоригдлууд харин “Хүний эрхийн үндэсний комисст нэр устай өргөдөл
өгөхгүй. Хэн гэдэг хүн өргөдөл өгснийг мэдвэл хорих ангийн удирдлагууд дарамтална.
Тийм ч учраас 80 хүн бүгд өлсгөлөн зарласан” хэмээн тайлбарласан тухай тэдний нэгнийх
нь ар гэрийн хүн хэлэв.
ШШГЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас энэ талаар тодруулахад “Одоохондоо
ийм мэдээлэл ирээгүй. Ташаа мэдээлэл байна” гэв.
Г. ЯЛГУУН