Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Яг түүн шиг-3” шоуны хоёр дах дугаар өнөөдөр гарна

Дэлхийн болон монголын оддыг дуурайн өрсөлддөг “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг шинэ улирлаараа өнгөрсөн ням гаригт үзэгчидтэй уулзсан билээ. Амралтын өдөр үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уядаг “Боловсрол” телевизийн “Яг түүн шиг” шоуны гуравдугаар улирал нээлтээ өнгөрөгч амралтын өдөр хийсэн.

“Боловсрол” телевиз “Endemol shine group”-ын албан ёсны эрхтэйгээр хүргэж буй “Яг түүн шиг-3” шоуны энэ жилийн дугаарт загвар өмсөгч Ж.Энэрэл, ая зохиогч, дуучин Б.Нацагдорж, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, театр, кино­ны жүжигчин М.Цэрэн­долгор, “A sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, “Эмоци” продакш­ны жүжигчин О.Тэмүүжин, дуучин, жүжигчин Ч.Очгэрэл, “VR” хамтлагийн гишүүн, загвар өмсөгч О.Билгүүн нар оролцож байгаа.

“Яг түүн шиг-3” шоуны анхны дугаарын ялагчаар ая зохиогч Б.Нацагдорж тодорсон юм. Тэрээр анхны дугаарт алдарт дуучин Beyonce-ыг үзэгчидтэй уулзуулан тайзыг эзэгнэн эсрэг хүйстнийхээ дүрийг бүтээсэн юм. Б.Нацагдорж гурван сая төгрөгийн эзэн болсон билээ.

Харин өнөөдөр 20.00 цагт “Боловсрол” телевизээр “Яг түүн шиг-3” шоуны хоёр дахь дугаар гарна.

“Яг түүн шиг” шоутай 3 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа ОХУ-ын “FX Pro.Lab” компанийн мэргэжлийн нүүр хувиргагчид үзэгч та бүхнийг ням гараг бүрийн 20:00 цагаас дэлхийн одуудтай уулзуулж байгааг мартах учиргүй. Энэхүү нүүр хувиргалтын баг нь ОХУ-д зохиогдсон “Один в Один” буюу “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн нийт 4 улирал, Украины “Яг түүн шиг” буюу “Як двi краплi” шоу нэвтрүүлэгт ажилласан арвин туршлагатай баг юм. Мөн телевизийн шоу нэвтрүүлгүүдээс гадна олон кинонууд дээр ажиллаж байсан. Жишээлбэл “Защитники”, “Анжелика”, “Мужчина с гарантией”, “Дублёр” гэх мэт олон шилдэг кинонуудын нүүр хувиргалтыг хийж байсан супер хамтрагчид билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *