Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2016-2019 онд нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд 4-6 метрийн өндөртэй том оврын 7225 нарс, 1482 гацуур модыг нийт 54 байршилд тарьсан билээ.
Эдгээрээс 4500 модыг өвөрмөц шийдэл бүхий ногоон лэд гэрлээр гэрэлтүүлснээр хотын өнгө төрхийг чимж, олны талархлыг хүлээсэн. Энэ онд Яармагийн гүүрнээс Нисэхийн аюулгүй тойрог хүртэл замын хойд талаараа 1278ш, урд талаар 1080ш нарс модыг тарьсныг ногоон лэд гэрлээр гэрэлтүүллээ.
Энэхүү ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Аудит дотоод хяналтын хэлтсийн дарга Ц.Рэгзэдмаагаар ахлуулсан “Инженерийн хангамжийн болон тохижилт, ногоон байгууламжийн ажлыг дүгнэлтээр хүлээж авах комисс” ажиллан хүлээж авлаа. Гүйцэтгэгч байгууллагаар Новел Нетворк ХХК шалгарсан бөгөөд цаашид ашиглалт, үйлчилгээг хариуцан ажиллах юм.