“Ю фильм” болон “Номадиа Пикчерс”-ын уран бүтээлчид хамтран “Яаралтай тусламжийн тасгийнхан” ОАУСК-г бүтээж Монгол телевизээр үзэгчдэд хүргэж байгаа билээ.
Тэгвэл тус кинонд гарч буй үзэгдлүүд нь Нүүр ам судлалын салбарын хамт олны амжилтыг үгүйсгэсэн, олон нийтэд ташаа ойлголт төрүүлэхүйц зүйлс гарч буйд тус салбарт харьяалагдах эмч, мэргэжилтнүүд эмзэглэж байгаагаа илэрхийлжээ.
Энэ талаар тухайн мэдэгдэлд “Монгол улс зах зээлийн тогтолцоонд шилжсэн сүүлийн 30 гаран жилийн хугацаанд Монгол улсын Нүүр Ам Судлалын салбарын хөгжил дэвшил өндөр түвшинд хүрсэн бөгөөд эмчилгээ үйлчилгээний нэр төрөл, чанараар Азийн болон дэлхийн хөгжингүй орнуудтай эн зэрэгцэхүйц түвшинд хүрсэн гэдгийг тус киног бүтээж буй уран бүтээлчид тунгаан бодож манай салбарын тухай ямар нэгэн уран бүтээл туурвихдаа салбарын хамт олноос мэдээ, мэдээлэл авч бодит байдлыг үнэн зөвөөр дүрслэн харуулж хүндэтгэлтэй хандахыг хичээнгүйлэн хүсье” гэжээ.