Categories
мэдээ нийгэм

“Яаралтай түргэн тусламж”-ийн хоёр төв хоёрыг нэмж нээнэ

Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн “Яаралтай түргэн тусламжийн төв”-ийн хоёр салбарыг ирэх сард нээнэ. Тодруулбал, гэр хорооллын Дэнж багийн “Учралтбаяр”, Рашаант багийн “Үйлс бадрах” Өрхийн эрүүл мэндийн төвд байгуулагдах юм. Дээрх хоёр төвд нийт таван эмч, нэг жолооч ажиллах бөгөөд цалинг нь БОЭТ-ээс шийдэх ажээ.

Өрхийн эрүүл мэндийн төвд дунджаар 5-6 эмч ажилладаг бөгөөд иргэдэд түргэн, шуурхай, хүртээмжтэй ажиллах зорилгоор ийн зохицуулалт хийж байгаа ажээ. Удирдлага, зохион байгуулалтыг БОЭТ-ийн “Яаралтай түргэн тусламжийн төв”-өөс өгөх ажээ. Одоо ажиллаж байгаа “Яаралтай түргэн тусламжийн төвтэй нийлээд гурав болж байгаа бөгөөд энэ гурван төвд нийт 30 хүн ажиллана. Эдгээр баг иргэдээс ирсэн дуудлагын дагуу 20 минутад багтаан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. Одоогийн байдлаар Орхон аймгийн БОЭТ-ийн “Яаралтай түргэн тусламжийн төв” нь нийт дуудлагынхаа 52 хувьд нь 20 минутад багтан очиж амждаг бол салбар төвийг нээснээр 80 хувьд нь хүргэх зорилт тавьж байгаа ажээ. Түргэн тусламжийн автомашиныг зүрхний цахилгаан бичлэг болон амьсгалын аппарат зэрэг тоног төхөөрөмжөөр хангахад орон нутгаас санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *