Categories
мэдээ улс-төр

Я.Содбаатар: Хөл хорио тогтоохгүй бол хоёрдугаар сар гэхэд халдвар авсан хүний тоо 2800 болох магадлалтай

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар 12-р сарын 23-наас эхлэн хөл хориог тогтоохгүй бол цагаан сар гэхэд 2800 орчим хүн коронавирусийн халдвар авна гэсэн тооцоо гарсан болохыг хэллээ.

Хөл хорио тогтоосон шалтгааныг Шадар сайд Я.Содбаатар “Би хаагаад байгаа юм биш. Халдварт өвчин нь дэгдэнэ гээд мэргэжлийн хүмүүс нь зөвлөөд байна. Энэ удаад хөл хорио тогтоогоогүй цагаан сар гэхэд 2800 хүн өвчлөх нь гэж байна гэсэн тооцоо гарсан. Дэлхий нийтэд 3-4 аргаар л ноцолдож байна. Нэг нь хөл хорио. Аравдугаар сард амны хаалтгүй байх хугацаанд 1 хүнээс 8 хүнд халдварлана гэж байсан бол одоо 1 хүнээс 1,5 болоод байна. Үүнийг 1 хувьд хүргэх хэрэгтэй байна. Бид маш нарийн тооцоо хувьд х судалгаа, математик аргачлалаар бодож байгаа болохоос биш би дээшээ харж байгаад гаргадаг шийдвэр биш. Бизнес эрхлэгчдээ бодолгүй яах вэ. Бид байгаа боломждоо тааруулж арга хэмжээг авч байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *