Categories
мэдээ улс-төр

Я.Батсуурийн бие чилээрхжээ

Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан “Эрдэнэс тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийн бие чилээрхэж, хорих ангийнхаа эмнэлэгт шилжжээ. Түүнийг яаралтай эмчилгээнд оруулсан гэх мэдээлэл байна.

Авлигатай тэмцэх газраас түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд баривчлан саатуулсан юм. Үүний дараа батлан даалтад гарах тухай тухай мэдээлэл байсан ч прокуророос яллагдагчаар татсанаар цагдан хорих хугацааг хоёр сараар сунгасан юм. Энэ хугацаанд “Эрдэнэс тавантолгой” компанийн захирлын бие чилээрхэж, эмчилгээнд орохоос аргагүй болсон байна.

УИХ-ын намрын чуулган завсарлахын өмнө буюу өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанид хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх үеэр “Говь повер” компанид ямар үндэслэлээр 5.4 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон бэ гэдэг асуудал хөндөгдөж байсан юм.

Үүнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурь шүүхийн шийдвэрт үндэслэж, хохирлыг барагдуулахаас өөр арга байгаагүй гэсэн тайлбар хийж байсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *