“Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Я.Батсуурийг АТГ-аас авлигын хэрэгт шалгаж цагдан хориод байгаа. Одоогоор тэрээр 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эрдэнэс Таван толгойн экс даргын нойр булчирхайн архаг үрэвсэл, зүрх судас, артерийн даралт ихсэх зэрэг өвчин нь хүндэрчээ. Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт хандах зайлшгүй шаардлагатай учраас гадуур байлгаж хэргийг нь шалгах бүрэн боломжтой гэж Я.Батсуурийн өмгөөлөгч Х.Базаррагчаа хэлж байна. Х.Базаррагчаагийн зүгээс Я.Батсуурийг гадуур гаргах хүсэлтийг АТГ, прокурор, шүүхэд хэд хэдэн удаа гаргасан ч нааштай хариу өгөөгүй байгаа аж.