“Говь Повер” компанитай холбоотой асуудлаар “Эрдэнэс тавантолгой”-н захирал Я.Батсуурийг АТГ-аас баривчлан саатуулснаас хойш хоёр сарын хугацаа өнгөрч байна. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутган АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хориод байгаа. Тэгвэл Я.Батсуурь дөрөвдүгээр сарын 21-ний өдөр намынхандаа хандан захидал бичсэн талаар анх “Өдрийн сонин”-ы өчигдрийн дугаар дээр нийтэлсэн. Мөн түүний захидалтай холбогдогдуулан АН-ын бүлэг хуралдаж, УИХ-ын дарга З.Энхболд АТГ-ын удирдлагуудтай уулзалт хийх үеэрээ “Батлан даалтад, гадуур байцаахыг сануулсан” юм. Өмгөөлөгч Х.Базаррагчаа нь Я.Батсуурийг Цагдан хорих 461 дүгээр ангийн хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэж мэдэгдэж байсан билээ. Тэгвэл дөнгөж сая түүнийг батлан даалтаар гаргалаа.