Монголын Динозавр судлалын хүрээлэн “Динозаврын Нүүдлийн Музей” шинжлэх ухаан, танин мэдэхүйн хѳтѳлбѳрийг 2015 оноос эхэлж, Монгол орныхоо нийт аймаг, сум хотуудаар хүрч ажиллах зорилгоор сургалт зохион байгуулж иржээ.
Энэ ажлын хүрээнд Америкийн Байгалийн түүхийн музейн Олон нийттэй харилцах, Сайн дурын ажилтнуудыг хариуцсан мэргэжилтэн Рассел Тарраган болон Алф Палеонтологийн музейн сан хөмрөг болоод олон нийтийн боловсролын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Габриэл Сантос нар Монголд ажиллаж байна.
Тэд Улаанбаатар хотод байрладаг музейн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулж, туршлага солилцох аж. Сургалт өнөөдөр Монголын Үндэсний музейн байранд болох юм байна.
“21-р зууны Музей”, “Эрдэмтэд, уран бүтээлчид, боловсролын ажилтнууд ба суралцагчдын хамтын нийгэм”, “Хүртээмжтэй бодит байдал”, “Технологийг ашиглан оролцоо бүхий музейн адал явдлыг бий болгох нь” зэрэг сэдвээр музейн ажилтнуудад сургалт зохион байгуулж, чөлөөт ярилцлага өрнүүлэх аж.