Талбайн теннисний дөрвөн их дуулгын нэг Wimbledon Лондон хотноо үргэлжилж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ тоглолт өчигдөр болж Эшли Барти түрүүллээ.
Өдгөө 25 настай тэрээр 41 жилийн дараа Wimbledon-д түрүүлсэн анхны Австрали эмэгтэй болж түүхэд бичигдсэн. Шигшээ тоглолтод Чехийн Каролина Плишковаг 6-3, 6-7 (4-7), 6-3 харьцаагаар хожин дэлхийн чансааны нэгдүгээр байраа хадгалж үлдсэн байна.
Эвонн Гулагонг 1980 оны Wimbledon-д түрүүлж байснаас хойш 40 жилийн турш Австраличуудын хүрч чадаагүй цомыг авсан Эшли Барти тоглолтын дараа “Энэ цэнгэлдэхэд цугласан хүн бүр мөрөөдлийг минь онцгой байлгаж өгсөнд баярлалаа” хэмээжээ.
2019 оны Францын их дуулгаас анхны түрүүгээ авсан Э.Барти 2020 оны Австралийн их дуулгын хагас шигшээд үлдэж байсан өсөх ирээдүйтэй тамирчин юм.
Тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ тоглолт өнөөдөр 21:00 цагаас Новак Жокович, Маттео Берреттини нарын хооронд болно.