Бүгд найрамдах социалист Вьетнам улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцах сонгон шалгаруулалт зарлагдлаа. Энэ талаар БШУЯ-наас мэдээллээ.
Нэг. Тавигдах шаардлага
- Ерөнхий боловсролын сургуулийн арванхоёрдугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2022-2023 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 85+);
- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй);
- Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны);
- Докторын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь магистрын зэрэгтэй Монгол Улсын иргэн (магистр зэрэгтэй, голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны);
- Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх;
Хоёр. Суралцах мэргэжлийн чиглэл, хяналтын тоо:
- Олон улсын харилцаа
- Аялал жуулчлал
- Хүнсний инженерчлэл
- Анагаах ухаан
- Соёлын өвийн сэргээн засварлах
- Усны нөөцийн менежмент
- Сэргээгдэх эрчим хүч
Гурав. Бүртгэл
- Бүртгэл 2023 оны зургаадугаар сарын 20-30-ны 17:00 цаг хүртэл цахимаар явагдана.
- https://scholarship.esis.edu.mn/холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.
Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:
Бакалаврын сургалтад бүргүүлэх иргэд:
- Цахим өргөдөл;
- Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ /Англи хэлээр 200 дээш үгтэй байх/;
- Бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар, дүнгийн хуулбар /нотариатаар баталгаажуулж Англи хэл дээрх орчуулгын хамт байх/;
- Их, дээд сургуулийн 1, 2 дугаар курсийн дүнгийн хуулбар, Англи хэл дээрх орчуулгын хамт /Их, дээд сургуулийн 1, 2 дугаар ангид суралцдаг тохиолдолд/;
- Гадаад паспортын хуулбар;
- Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia-с татаж авах боломжтой.
- БНСВУ-ын тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл
- Эрүүл мэндийн хуудас /Англи хэлээр бөглөсөн байх шаардлагатай/
Магистр, докторын сургалтад бүртгүүлэх иргэд
- Цахим өргөдөл
- Тодорхойлох захидал /Багш-1, ажлын газар-1/;
- Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ, суралцах хөтөлбөр, төлөвлөгөө /Монгол хэлээр 500 дээш үгтэй байх/;
- Дээд боловсролын зэргийн диплом, дүнгийн жагсаалтын хуулбар нотариатаар баталгаажуулж Англи хэл дээрх орчуулгын хамт байх/;
- Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (Докторын сургалтад өргөдөл гаргах иргэд заавал хавсаргах)
- Гадаад паспортын хуулбар;
- Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia-с татаж авах боломжтой.
- Эрүүл мэндийн хуудас /Англи хэлээр бөглөсөн байх шаардлагатай/