Categories
мэдээ спорт

Волейболын тэмцээнд Монголын баг дөрөвдүгээр байрт шалгарав

Зүүн Азийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн волейболын тэмцээн манай улсад болж байгаа билээ. Тус тэмцээний хүрэл медалийн төлөө Монголын баг, БНСУ-ын баг хоорондоо тоглож, 3:0 гэсэн харьцаагаар БНСУ-ын баг хожив. Ингэснээр БНСУ-ын баг хүрэл медаль хүртэж, манай баг дөрөвдүгээр байрт орж байна.

Яг одоо алтан медалийн төлөө Тайвань, Япон улсын баг тамирчид тоглож байгаа бөгөөд Японы гар бөмбөгчид одоогоор илүү тоглолттой явна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *