Categories
мэдээ нийгэм

“Владимир Путин ба Монгол” номын нээлт болов

Монголчуудын Аюур нэрээр нь сайн мэдэх монгол судлаач Юрий Николаевич Кручкины хоёр номын нээлт өнөөдөр боллоо. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг, ярилцлагыг түүвэрлэн орос хэлнээ орчуулж “Ц.Элбэгдорж” нэртэй ном туурвижээ. Мөн Монгол-Оросын харилцаа, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины  Монголтой биечлэн харилцсан харилцааны тухай өгүүлсэн сурвалжлага, тэмдэглэлийг эмхэтгэн “Владимир Путин ба Монгол” ном бүтээсэн байна. Номын нээлтийн ёслолдын үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан  “Монголчуудын сайн мэдэх Аюур Орос, Монголын ард түмнийг хооронд нь ойлголцуулахад их буянтай ажил хийж байна. Нэг хүний бүтээлч санаачилга хоёр орны харилцааг дээшлүүлэхэд ийм чухал үүрэгтэй байна” хэмээн онцолсон юм.  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *