Японоос Курилийн арлууд руу визгүй зорчих тохиролцооны хүрээнд японы төлөөлөгчдийн нисэх онгоц “Менделеево” нисэх онгоцны буудалд газардлаа гэж тус нисэх буудлын захирал Сергей Горбатовский мэдэгдлээ.
Японы төлөөлөгчдийн дийлэнх нь Курилийн арлуудад хуучин оршин суудаг хүмүүс байжээ. Тэд Кунашир, Итуруп арлууд дахь гэр бүлийн гишүүдээ оршуулсан газар очихоор төлөвлөсөн байна.
Өмнөд Курилийн арлууд дахь эдийн засгийн хамтын ажиллагааг хариуцсан ОХУ-Японы хамтарсан ажлын хэсгийн гурав дахь удаагийн уулзалт Москва хотод долдугаар сарын эхээр болсон гэж ОХУ дахь Японы Элчин сайдын яам мэдэгдэв. Энэ уулзалт нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын хооронд тавдугаар сарын 26-нд Москва хотод болсон уулзалтын дараа болжээ.
“Уг ажлын хэсэг зургадугаар сарын 28, 29-нд ОХУ-ын нийслэл Москва хотноо уулзаж, ард иргэдийн шилжилт хөдөлгөөн, төслийн агуулга, төслүүдийг тодорхойлох, арлуудад бизнесийн үйл ажиллагааг дэлгэрүүлэх зэрэг сэвдээр хэлэлцсэн. Одоогийн байдлаар төлөвлөөд байгаа таван төслийн агуулга, чиглэлийг тодорхойлоход бизнес эрхлэлт гэдэг асуудал чухал үүрэгтэй” гэж Японы Элчин сайдын яамны хэвлэлийн төлөлөөгч Масакацү Муротани мэдэгдлээ.
Энэхүү таван төсөлд далайн аж ахуй, хүлэмжийн ногоо, аялал жуулчлал, салхины эрчим хүч, хог хаягдлын хэмжээг бууруулах гэсэн чиглэлүүд багтаж байна.