АНУ-ын Вашингтон мужийн Сиэтл хотын их дэлгүүрт өнгөрсөн баасан гаригийн шөнө халдлага гарсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Халдлагын улмаас гурван хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархтсан талаар албаныхан мэдэгдэв. Эмнэлэгт хүргэгдээд буй нэг эмэгтэйн биеийн байдал хүнд байгаа гэнэ. Иргэд рүү гал нээсэн этгээдийг эрэн сурвалжилж буй юм. Халдлага үйлдсэн этгээд саарал цамц, хар өмд өмссөн байжээ. Гэрчүүд “20 орчим насны эрэгтэй байсан. Латин Америк гаралтай байсан” гэж ярьцгаасан байна. Хяналтын камерын тусламжтай цагдаагийнхан гэмт этгээдийг зургийг олж авсан бөгөөд хотын төвөөр түүний зургийг нааж, эрэн сурвалжилж эхэлжээ.