ОХУ өвлийн улиралд өмсдөг байсан “Валенки” гутлынхаа үйлдвэрлэлийг сэргээсэн байна. Олон жилийн турш өмсөж ирсэн “Валенки” гутлаа хатгамал, чимэглэл, шинэ хэв загвартайгаар урлаж, худалдаалахаар болсон талаар тус улсын төв хэвлэл “Moscow times” мэдээллээ. Өмнө нь энэ гутал нь хүйтэнд дааруулдаггүй, маш дулаан байсан ч ус нэвтэрдэг сул талтай байсан бол шинээр үйлдвэрлэх “Валенки” нь ус нэвтрүүлэхгүй бөгөөд -40 хэмийн хүйтэнд ч хайрахгүй, дааруулахгүй байхаараа давуу талтай гэнэ. Түүнчлэн тус гутал өмнө нь нэг л өнгөөр үйлдвэрлэгддэг байсан бол одоо саарал, бор гээд өнгөний сонголттой байх ажээ.