Categories
мэдээ нийгэм

Вакцины эхний тунг жирэмсний 14 дэх долоо хоногоос хойш хугацаанд хийнэ

Коронавирусийн халдварын эсрэг вакцинжуулалтад жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулж эхэлсэн. Тодруулбал, Комирнэти (BNT 162b2) буюу Файзер вакцинаар дархлаажуулж байна. Вакцины эхний тунг жирэмсний 14 дэх долоо хоногоос хойших хугацаанд хийх бол давтан тунг жирэмсний 36 дахь долоо хоногоос өмнөх хугацаанд хийлгэх юм.

Хэрвээ давтан тунг дээрх хугацаанд хийлгэж амжихгүй бол төрснөөс хойш 42 хоногийн дараа II тунд хамрагдах боломжтой.

Энэ нь жирэмсэн эхчүүдэд аль болох хүндрэл учруулахгүй үйлчлэх зорилготой гэж Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэв.

Манай улсад 40 орчим мянган жирэмсэн эх байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *