Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Вакцинаас болж хүн нас барсан нь худал ташаа мэдээлэл” гэв

Вакцин тариулснаас болж хүн нас барсан гэх ташаа мэдээ олон нийтийн цахим сүлжээнд гараад буйг ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр мэдээллээ.

Тэрбээр, “Одоогоор вакцин тариулснаас болж хүн нас барсан гэх мэдээлэл албан ёсоор батлагдаагүй. Цар тахлын үед хуурамч мэдээг санаатай болон санамсаргүй тараасан хүнд хуулийн хариуцлага хүлээлгэдэг болохыг анхааруулж байна. Тиймээс худал, ташаа мэдээнд автахгүй, албан ёсны эх сурвалжаас нягталсны үндсэн дээр цахим сүлжээнд бусадтай хуваалцаж байхыг хүсэж байна” хэмээв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *