Categories
мэдээ нийгэм

Вакцин, биобэлдмэлийн үйлдвэр ажиллаж эхэллээ

Image result for вакцин

Монгол Улсад вакцин, биобэлдмэл үйлдвэрлэдэг үйлдвэр 10 жил хаалттай байсны дараа өнөөдрөөс дахин үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Өнөөдөр Монгол Улс 25 нэр төрлийн бүтээгдэхүүнийг гадаадаас өндөр үнээр авч байгаа юм. Дотооддоо үйлдвэрлэдэг болсноор эрүүл мэндийн салбарын төсвийг хэмнэхээс гадна, өвчнөөс шалтгаалан иргэдэд ирэх санхүүгийн дарамтыг бууруулах зэрэг олон давуу талтай юм. Хамгийн гол нь тус үйлдвэрийг тогтвортой ажиллуулахад хүний нөөц, тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт дээр Эрүүл мэндийн яам, Засгийн газар бүх талаар дэмжиж ажиллах шаардлагатай гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нээлтийн үеэр онцоллоо. Түүнчлэн өнөөдөр зах зээлд альбумин эм л гэхэд 200 мянган төгрөгөөс дээш үнээр борлуулагддаг юм. Харин тус үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрвэл тус үнээс 10-30 дахин хямд үнээр нийт альбумины хэрэглээний 25-30 хувийг хангах боломжтой юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *